КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 13 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2021-01-11  

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  13 тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ  14 216 хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. "Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" ХХК-тай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан хүмүүсээс халдвар илэрсэн байна. "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол болж байна. "Мөнххада" ХХК-ийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгджээ.

Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол  1442 болж байна. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?