ЭНЭТХЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭХЛҮҮЛНЭ

2021-01-11  

Энэтхэгт коронавируснийн вакцинжуулалтын хөтөлбөр нэгдүгээр сарын 16-наас эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

1.35 тэрбум хүн амтай Энэтхэг вакцинжуулалтын хамгийн эрчимтэй хөтөлбөрүүдийн нэгийг эхлүүлэхийг зорьж байгаа бөгөөд наймдугаар сар гэхэд галын шугамд ажиллаж буй ажилтнууд, өндөр настнууд, эмзэг бүлгийн хүмүүс зэрэг 300 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэг дэх “COVID-19”-ийн нөхцөл байдал болон вакцинжуулалтыг эхлүүлэх бэлэн байдлыг хянан шалгах өндөр түвшний уулзалтыг бямба гарагт даргалан явуулсан гэж Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэтхэгт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд болон галын шугамд ажиллаж хүмүүс багтсан 30 сая орчим хүнийг вакцинжуулахыг зорьж байна. Дараагийн үе шатанд 50-иас дээш насны болон архаг суурь өвчтэй 270 сая хүнийг дархлаажуулна.

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 18222 тохиолдол шинээр илэрч, 228 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 10 280 841-д, нас барсан тохиолдлын тоо 150999-д хүрсэн байна. 

 

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?