ШИНЭ КОРОНАВИРУСЫН ТУХАЙ ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

2021-01-12  

Европ даяар шинэ коронавирус хүчтэй тархаж, Шотланд, Уэльс, Орос оронд маш эрхтэйгээр газар авч байна. Ямар учраас вирус нь мутацад орж, Засгийн газрыг яаралтай арга хэмжээ авахад хүргэв?

МУТАЦАД ОРСОН ШИНЭ ВИРУСЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

Өмнөхийг бодвол, хүнээс хүнд дамжихдаа илүү түргэн юм гэдгийг эрдэмтэд одоогоор тодорхойлоод байна. Гэвч судалж дуусах яагаа ч үгүй.

МУТАЦАД ОРСОН ШИНЭ ВИРУСЫН АЮУЛ НЬ ЮУ ВЭ?

Гурван онцлогтой.

Ижил төстэй вирусыг шахах хүчтэй.

Маш түргэн тархах чадвартай.

Хаана ч нэвтрэх увдистай.

Одоогоор судалгаа дөнгөж эхний шатандаа явж байна. Гүнзгийрүүлсэн судалгаа хийхэд сар хоног багадна гэж Английн Генетик судлалын төвийн доктор Ник Ломан BBC-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

ТЭГВЭЛ ХЭР ХУРДАН ТАРХАХ ВЭ?

Энэ шинэ төрлийн вирусыг 2020 оны есдүгээр сард анх олж тогтоосон байдаг. Түүнээс хойш 2- хон сар өнгөрөхөд коронавирус туссан хүний 25 хувьд халдсан байсан. Харин сарын дараа гэхэд л 65 хувьд хүрсэн нь хэр их хурдтай тархаж буйг илэрхийлсэн.

- Ямар нэг дүгнэлт хийхэд дэндүү эрт байна. Маш хурдан тархдаг, түргэн халдварладаг гэдэг нь тогтоогдлоо. Цааш нь үргэлжлүүлэн нухацтай судлах шаардлагатай гэж Лондонгийн Эзэн Хааны Коллежийн доктор Эрик Фольц хэлсэн байна.

ХААГУУР ТАРХААД БАЙНА ВЭ?

Энэ шинэ вирус Англи улсын иргэнээс анх илэрсэн. Өөр улсаас тээвэрлэж ирсэн үү, Англиас гарсан уу? гэдгийг эцэслэн тогтоож хараахан амжаагүй байна.

Англи, Хойд Ирландад үүрлэсэн. Одоогоор Дани, Австрали, Голланд зэрэг Европын хэд хэдэн оронд аль хэдийнээ илэрсэн. Тэд Англиас тээвэрлэсэн байна.

Англид гарсан шинэ вирус нь Өмнөд Африкийнхтай ижил төстэй болохоос яг ижил биш гэж эрдэмтэд харьцууллаа. Тиймээс Англиас тээвэрлэсэн байх боломжгүй аж.

ӨМНӨ НЬ ИЙМ МУТАЦАД ОРЖ БАЙЖ УУ?

3 Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусаас шинэ төрлийн мутацад орсон вирус нь огт өөр. Мутацад орсон D614G вирус нь 2020 оны аль хоёрдугаар сард Европ тивд үүсэж, дэлхийд өөрийн ноёрхлоо тогтоож эхэлсэн байна.

АНГЛИЙН ШИНЭ ВИРУСЫН ТАЛААР ТА БИД ЮУ МЭДЭХ ЁСТОЙ

Эд эсэд нэвтрэх чадвартай. Дотогшоо нэг л нэвтэрсэн бол дасан зохицох өндөр чадвартай. Дани улсад нэгэн төрлийн вирус илэрснийг санаж буй байх. Эд эсийг гэмтээх чадвартай гэж профессор Ломан онцолсон. Шинэ вирус нь өмнөхөөсөө хоёр дахин хурдан тархах чадвартайг лабораторийн судалгаа харуулсан байна.

 Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?