КОРОНАВИРУС ГУРВАН ЗАМААР ГОЛЛОН ХАЛДВАРЛАЖ БАЙНА

2021-01-19  

Коронавирус нь гурван замаар голлон халдварлаж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Нэгдүгээрт, агаар дуслын зам. Коронавирустэй хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад, хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй хүн халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт агаараар дамжих зам. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй хугацаанд бай гэж зөвлөв.

Гуравдугаарт ахуйн хавьтлын зам. Энэ нь бохир гараар дамжих буюу хүний гар хүрдэг эд зүйлс юм. Тухайлбал, ширээ, санал, хаалганы бариул зэргээр дамжин халдварлана. Иймд гараа амны хаалт, нүүрэндээ хүргэхгүй, нүдээ нухахгүй байх нь чухал. Коронавирус нь өөхөн бүрхүүлтэй учир савангаар угааж арилгаж байгаа юм. Мөн вирусний эсрэг үйлчилгээтэй учир спиртээр хайлуулж, спиртэн суурьтай ариутгагч ашиглаж байна.

“Сүүлийн үед дэлхий дахинд хүнээс гарч байгаа бүх шингэн шүлс, хөлс, үрийн шингэн, өтгөнөөр дамжин халдах эрсдэлтэй судлаачид хэлж байна. Дамжих зам нь олон учир бид өөрсдийгөө хамгаалах нь чухал” гэдгийг Д.Нарангэрэл дахин сануулав. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?