ШОУ, ШОГИЙН “ОРЦТОЙ” ОРЧИН ҮЕИЙН ЭМГЭНЭЛТ РОМЕО, ЖУЛЬЕТТА

2016-05-19  

Ромео Жульеттаг оройтосхийн үзэв. Учир нь оноос өмнө 10 гаруй удаа тоглогдсон жүжиг. Мэргэжлийн шүүмжийг Я.Баяр Эдүүгээчлэгдсэн эмгэнэл буюу Энэ цагийн Ромео Жульетта нэртэйгээр хэдийнээ бичсэн тул миний бие энд сэтгэгдлээ л сийрүүлье. Драмын театрынхан Ромео Жульеттадаа аргагүй хөдөлмөр зарцуулжээ. Тайзан дээрээс хөдөлмөр үнэртэж байх сайхан. Тайз засал, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэл хэлэх өөгүй. Ур ухаан, хөдөлмөр зүтгэл  орсон нь илт. 

Найруулагч Н.Наранбаатар орчин үеийн техник технологийн дэвшлийг үр нөлөөтэй ашиглаж чаджээ. Өнгө өнгийн гэрэл тайзнаа эргэлдэж жүжгийн сүр хүчийг нэмнэ. Тайзанд нүсэр засал ороогүй хэрнээ цомхон, чадварлаг  шийдэж чадсан нь үүнтэй холбоотой.

Дүрүүдийн хувцасны загварт театр анхаарал хандуулсан нь илт. Орчин үеийн хийгээд өнөө үеийн аль алиных нь санааг шингээсэн хурц тод, сайн шийдэлтэй загварууд. Монтеккигийнхний хар, улаан хосолсон хувцас бол загварын тайзнаа гаргахад ч шинэлэг байхаар дэглэлт байв. Театр энэ талаасаа үнэхээр шинэ түвшинд гарчээ. Сайхан хэрэг. 

Харамсалтай нь гол дүрийнхээ хоёрын хувцсыг бусдаасаа товойхоор ялгаруулсангүй. Гялгар хормойтой үдэшлэгийн мэт цагаан даашинз Жульеттагийн үнэн ариун сэтгэл, үзэсгэлэн гоог тодруулж чадсангүй. Свитер хэмээх хоолойтой цагаан цамц, мөн тийм өмдөөр гангарсан орчин үеийн Ромео. Эхний үзэгдлийн ханхүүгийн мэт хувцас нь хамаагүй дээр байсан юмсан. Захын гудамжинд ч иймэрхүү хувцастай Ромеонууд хаа сайгүй таарна. Театрын тайз хувцсаа хүртэл голох хатуу дэгтэйсэн. Жүжгийн  төгсгөлд энгэр задгай цагаан сорочик, бариу хар брюк өмдтэй зөөгч мэт Ромео. Хэтэрхий эгэл ийм Ромеод хэн дурлах билээ? 

 

 

 

 

 

 

 

Ромео Жульеттаг бүхэлд нь харах юм бол орчин үеийн сайн дэглэлттэй шоу ханхална. Шескпирийн сонгодгоос агуулга, дүрүүдийн нэр л нь үлдэж. Бараг бүх дүрүүд хөнгөн алиалал хошин шогийн “орцтой”. Алиа салбадай шиг ламтан, өрлөг эх гээд хошин шогийн хольцгүй үзэгдэл үгүй.  Эмгэнэлт үү, инээдмийн жүжиг үү гэж эндүүрмээр. Жүжгийн дүрүүд орчин цагийн өдөр тутмын хэл яриа, эмгэнэлт жүжгийн орчуулгын үндсэн үг хэллэгээр холилдуулан сүлэлдүүлэн ярих нь гайхмаар. Орчин үед аль ч тайз, дэлгэцнээс цус, нулимс, инээд, эмгэнэлийг хамтад нь харж болдог болсон. Харин энэ халдварыг Эрдмийн театр тайзнаа авчирсанд баярламааргүй. Драмын театрыг үнэ цэнэтэй урлагийн эх ундрага, сонгодгийн алтан тайз гэж хүндэтгэн ирдэг үзэгчдэд иймэрхүү шоуг үргэлжлүүлэн тавьбал ирсээр байх болов уу гэсэн эргэцүүлэл эрхгүй төрнө. Гэвч цаг үе өөр болсон гэх шалтагийг хэлж болох юм...

“Өө үхээд дуусдаг юм уу?” хэмээх үзэгчийн үг

Ромео Жульеттагийн үзэгчид пиг дүүрэн байх аж. Бидний хүсээд байгаа баярламаар зүйл мөн үү? Мөн. Орчин үеийн залуу үзэгчдэдээ УДЭТ Ромео, Жульеттагаа зориулан тавьжээ. Маркетингийн зорилго нь биелсэн байх бодвол! Театр үзэгчээ дагуулах биш, үзэгчдэдээ тааруулдаг болсон нь орчин үеийн чиг хандлага юм болов уу? Драмын театр олон үзэгчтэй байх нь чухал уу, өөрийн гэсэн үнэнч үзэгчтэй байх нь чухал уу? Ашиг орлогоо бодвол олон байх нь дээр байлгүй. Уншдаггүй, ирдэггүй шинэ үеийн үзэгчээ театр бэлдэж байна уу?

Хэзээнээс театр үзэгчдэдээ тааруулж уран бүтээлээ туурвидаг болсон юм бэ? Нөгөө ахуйгаас ангид сонгодог урлаг хаа одов? Найруулагч  Н.Наранбаатар олон талыг бодолцож орчин үеийн шийдлүүдийг овжиноор ашиглаж ямартаа ч шинэ үеийн үзэгчдийг “шүгэлдүүлж” чадлаа. Доргио хөгжим, гялгар хувцас, дэвсэлсэн хөдөлгөөний “шүглээр” ирэгсэд харин хэдэн удаа тийшээ зорих бол? Иймэрхүү өчүүхэн наргианд инээдээ барьж чадахгүй савж унах годгоносон үзэгчидтэй байх нь шинэ үеийн урлагийн өнгө төрх үү?

Найруулагч аргагүй л үзэгчдэдээ тааруулжээ. Заал дүүрэн хөтлөлцсөн охид хөвгүүд. Бохь тас няс дуугарч, чипсний цаас шаржигнана. Ойрхон суусан хэсэг охид “ёоо ямар мэдрэмжгүй залуу вэ”, “ямар онгироо гар вэ”, “өө үхээд төгсдөг юм уу” гэцгээж уулга алдацгаах нь тэд Ромео Жульеттагийн тухай энэ насандаа сонсож байгаагүйг илтгэх бөгөөд солонгос сериалын дайтай ч мэдэгдэхүүн тэдэнд үгүй байв. Гэрэл анивчиж, хөгжим пижигнэж бүжигчид бүжиглэхэд театр дүүрэн алга нижигнэнэ. Шүгэлдэхээс наагуур. Юухан хээхэн дээр ч инээд нирхийнэ. Хошин шогийн тоглолт мэт. Сонгодог жүжгийг шоу болгоно гэдэг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр мөн боловч нь шоу нь шоугаараа, сонгодог нь сонгодгоороо байвал сайнсан.

 Ромео намайг хуурчихлаа  

Урлагийг харгис, тайзыг хатуу гэдэг. Тийм ч байдаг биз. Тийм ч байх ёстой биз. Аль алтан үеэс энэ үгийг сонсож үнэхээр ч тийм гэдгийг нь харсаар өссөн. Хэн чадна тэр тайзыг эзэгнэдэг нь хууль. Харин өнөө цагт тайз их өрөвчхөн, “ээлжилье” гэдэг зарчимтай болсон аятай санагдав.  Ромео Жульеттагаас харахад залуу үеийнхэндээ боломж олгоё гэсэн их л өрөвч сэтгэл үнэртэнэ. Театрын мундагууд залуу үеэ халамжлан хүмүүжүүлж авч байж болох. Харамсалтай нь үзэгч хатуу. Үзэгч хамгийн шилдгийг, хамгийн мундагийг л үзэх гэж театрт ирдэг. Тайзнаас төгс нэгнийг харахыг хүсдэг нь үзэгчдийн буруу биш байх. Тиймээс л тайз хатуу гэдэг биз. Жүжигчин хүн тайзнаасаа суралцдаг байж болох ч,  дадлага хийж байгаа  “хүүхдийг” харахыг хүсдэггүй хатуу шаардлагатай үзэгч надаас эхлэн олон бий. Дэлхийн шидээврийн гол дүрд тоглож байгаа хэнийг ч “залуу юм хөөрхий” гэж өршөөх эрх урлагт байхгүй. Тиймээс ч зарим нэгэн үзэгч “Гэгээн муза” атгаад бараг амьсгаа нь дарагдаагүй байгаа Жульеттаг энэ удаа сорьсон байх ч талтай. Жүжигчин О.Дөлгөөн чадлаараа тоглосон. “Гэгээн муза” атгасан жүжигчин цаашид ахих нь дамжиггүй. Манай театрын мундгууд хоёр залуугаа дэмжих үүргийг энэ жүжигт хүлээжээ. МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Б.Жаргалсайхан, СТА С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг нар бол яаж ч нүүрээ хувиргасан тоглолтоороо ялгарна. Гол дүрээ цохихгүй байх нь бараг тэдэнд хэцүү байсан биз.

Харин Ромеогоос солонгос стильтэй бядгүй, сул дорой “банди”-ийн “гонгиносон” тоглолт харагдлаа. Багтаж ядсан гуниг ганцаардал, гансрал, шаналал цөхрөл, дүрэлзсэн их хайр,  тэсрэх уур хилэн хаана байв? Зүгээр л гараа савчих төдийхнөөр тэр бүхнийг илэрхийлсэн Ромеогийн тоглолтоос илүү гол дүрээ сольсон найруулагчид гонсойхын ихээр гонсойв. Жүжгийнхээ гол дүрийг гэнэтхэн сольчихдог мөн бөх зүрхээ? Учир нь өмнөх тоглолтуудад Ромеод Б.Шинэбаяр гэх жүжигчин тоглож байсан бол жүжгийн төгсгөлд Очирбат хэмээх залууг тоглосон болохыг мэдэв. Бүхэл бүтэн жүжиг дундаас гол дүр нь гол муу байсанд одоо гайхах юм алга. Ромео намайг хуурчихлаа....

 

 

 

А. МӨНХЖИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:yoooo nutsgen uneng bichjee 2016-05-19
Vzegch:yaag unen 2016-05-19
Зочин :үзээгүй ч гэсэн үзсэн юм шиг харагдахаар бичжээ. яг зөв шүүмжлэл байна гэж бодож байна. ядуу үзэгчдэд тааруулсан доромж үзүүлбэр байжээ дээ. 2016-05-19
zaya:шидээвэр биш шедевр гэж бичдэг шүү 2016-05-19
munhorgil bi bas l uzegch :zaa ene niitleliig bichsen hund tsuuhun ch bolov setgeliin ugee helyee nairuulagch naranbaatariin huvid zaluu uydee handaj uran buteel hiisen n yun buruu gej. Zaluuchuud bid ochij neg uzne ter ug helleg ter gaihaltai uil yvdalaas bolj terhuu jujigend durlana dahij sudlana nomiig n unshina ingeed uuriin medelgee zuzaatgana hedhen tsuuhun unen ch uze****dee toglood heze manai dramiin urlag hugjih we. Juji****n Shinebayariin huvid nairuulagch zuv olj harsan gej bodoj bna bayar hurgie Romeo bol 16 hastai huu tiim bolhoor Erdenebileg Bolderdene gehchilen juji****diig togloolah zohimjgui sanagdaj bna ingej helheer juji****n hun ymarch duriig gargah ystoi gej yrihal bh gevch ajlah baaz, hunii nuuts , baiguulgiin bodlogo gej bdag l bh gej bodoj bnshd sn chadvarlag bolovson huchnee bildeh geh metchilen Zaaa ingeed Ulsiin Dramiin Erdemiin Teatariin buh uran buteelchiddee bayrallaa el jujigees hoishoo jujig uzeh mash ih durtai bolson shuu Gamlet, Nora, Ediip Haan uzsen bas l mash undur setgegdeltei garsan bayrallaa Urlagiin Ynjin lham burhan urgelj iveej bh boltugai 2016-05-19
zaya:шидээвэр биш шедевр гэж бичдэг шүү 2016-05-19
vzegh:Teatr gedeg setgeliin.bieiin.vgiin vildleer vzeghdiig daguuldag gaihamshigtai urlag yum.romeo julieta 2 nielgvi bolohoor ymarh uran yum algadaa.erdmiin teatr l yum boljvjighdiihee hel yriag saijruulaah.uran saihnii udirdagh ni yu hiideg bnaa 2016-05-19
Ogtlogch:ene setguulchid urilga uguugvi yumuudaa...urilga awsan setguulchid ni uchirgvi magtad l bsn 2016-05-19
vzegch:romeo julietta taalagdaagvi ee..................Hoyr durlalt hos bie biendee durlaagvi bhad yaj ch ****n sanagdaj taalagdahaw dee.......Yuniih n goy vg helleg hna bsiin 2016-05-19
Solo:Uzeed demii yum bna l daa yamar ch saihan yum medegdsengui end tendgui samar tsumsun, ulsuj uheh gej bga ayatai yum idsen, utsaaraa yarisan toomjirgui hartsaar taiz ruu harsan tiim l humuus nudend ****laa Yanaa naaraa Naadamiin neeltiiig bas ingeed hoshin shog shig yum bolgood hayachih yum bish biz dee ene Naranbaatar. Ug ni Sosorbaramaas deer baih gej naidaj bsan yumsan Heden juulchiniihaa umnu nuuree ulailgaad garah yum bna l daa. Urjnan ch biluu hamt yavj bsan japan maani naadamiin neelten deer untchihsan bdag bna sh dee hichneen ichsen genee 2016-05-19
uunaa:Mergejliin bish zgr l neg comment bichigch bichjee. Jujgend dublyor gj ym bdiin. Orlon toglogch gehuudee. Romeo d ch ter juletta ch ter dublyortai tuunees bish gol dvree solison hereg ogt bish 2016-05-19
Зочин:Энэ зурагнууд яагаад өөрт чинь очсон байдаг билээ. Тайлбарлаад өгөөч 2016-05-19
үзэгч:зөв. Харин ч бүр зөөлөн илж. Шоуг бол яах вэ дээ... мөнгө нь байвал дурын дурак хийнэ. Драмын жүжиг, ялангуяа сонгодог жүжиг тавина гэдэг тайзан дээр үзэгдэл өрөхийн нэр биш шүү дээ! Наранбаатрыг ямар найруулагч гэдэг юм... Олон л жүжгийг нь үзлээ. Их ч уучиллаа. Одоо бол юм хүлээдэггүй ээ... 2016-05-19
Vzegch:Nairuula****in tawiltand nuluulsun neg hvchin zvil bii ter n yu we gher dramiin teatriin shineer awsan bvjigiin nairuulagch Gan-ochir gdeg aliala****in tawilt zunduu bii. Ter hvnii tawilt bolgon aliala****in hachib teneg tawiltuud bdag. Songodog jvjigiin show bolgoson n ter gan ochiriin buruu. Uchir n ter hvn olon hoshin shogiin hamtlaguudiin show togloltiig nairuulj tawij bsan dramiin teatriig ter bolgontoigo adilhan gej bodson bh. Ene bol songodog urlagiin teatr romeo julietiig vzeed joohon setgel dunduur garsan. Bid ter hoshin showuug zunduu l vzdeg shvv dee. Dramiin teatrt songodog urlagiig vzmeer bna 2016-05-19
Zochin:Ene shuumj yumuu doromjlol yumuu undesleltei yum bichmeer yum. Bas Montekin tal har ulaan huwtsas omsdgui yum. Medleg nimgen humuus iimrhu shuumj sudlalruu orwol Mongoliin urlagt mash tom gai uddag yum shu. UDET-iin taiznaa songodog hew shinjeeree toglogdoj bga mash olon jujig baiga NORA, DON KIHOT, NOTRE DAME DE PARIS, HAR SANAA HAIR SETGEL geh met olon jujig durdaj bolno. Tedniig osvor nasnii huuhduud uzeed oilgohgui bna. Tiimees tedend zoriulj setgehuud n taaruulj ene jujgiig hiisen gej muhus bi munhaglana. A.Munhjin ta yamar surguuli togsson hun be. Niitleld chni yamar ch YOS ZUI gej yum alga. Iim setguulchtei baiga CONTROL.MN chdee chaa bas setguulchteigeel adilhan baigaadaa evii evi... 2016-05-20
ineed:Jvjigchdiin uran chadvariig hemjdeg ene setguulch odoo hen be? Yamar mergejiltei yum boldoo chaa bas... 2016-05-20
araichdee:Iim medeelel niigemd taraaj l baidag 67 togloltoor 31500 hun uzsen iim mundag jvjgiig engej helne gedeg bs tom zorig shuu setguulchee. Yadaj POSTMODERN gej yamar ursgal chiglel bdagiin meddeg yum bolwuudaa. A.munhjiin 2016-05-20
haha:40 HURTSEN HUN 16 HUUHDIIN DURD TOGLHIIN GENEE GAH GAH YOOOOY ELEG ELEG ERGUU MAL WE HAHAHAH 2016-05-20
ARAI 2:Bichih yumaa l bichmeer yum bur eleg doog bolj guitslee ene A.muungjijdfoijg hahah 2016-05-20
zo: Bi neg ix olon jujig vzdeggvi blowch svvld vzsen neg sonodog jvjig sanaanaas garaxgvi bdag ter ni yu gexleer deer bichigdsen yaduu setgelgeetei vzegch ... songodog jvjig vzej bxad xoorondoo yariad, yum ideed, orilj charlaadsandal araas xushigluud, nyalx xvvxdee daguulj ireed nuguux ni uilaad,,,, yamarch xvndetgex emeex setgelgvi iim bdal kino theatrt ch bas xaragddag 2016-05-20
Unshigch:Sain shuumj boljee. Jinhhene ni toglogdson bol uzeh l bsn. Iim gediid ni duulaad uzeegui. Yadmag yum yadmag l bdg 2016-05-20
Ymar teneg shvvmj ve?:Yoo araichdee.Harin ch ene jvjig vzegchdiig baildan daguulsan saihan uran bvteel bolson.Jvji****d ymr ih ur chadvar,hicheel zvtgel gargasan geech.Zoogch shig ch gej baih shig Romeo bol vneheer mundag sain jvjiglesen.Bvh setgelin hodolgoonig chadlara ilerhiilsen.Ym oilgodoggui yumu.Romeo Julietta 2 tiim huvtsastai bgaa ni tedniig l zovhon egel,gegeeleg hvmvvs baigag dvrselj bga ym.Ene jvjgen dr R&J hoyr l zovhn hvneeree bga.Busad ni shunaldaa hotlogdson araatnuud.Ene jvjig bol hamgiin gaihaltai bsan.Vzehee bolii edr.Vzched tom dugar. 2016-05-20
Teneg Munkhjin:Vnen teneg setgvvlch.Medrel gar ve? Ingej biched bhda yahavde.Medremjgui hvvr ve? 2016-05-20
Маргад:Заавал ч vгvй бусад найруулагчид шиг тавих албагvй гэж боджээн...Тухайн найруулагч ямар енцгеес харахаа сонгоо биз!...зарим нэг юмтай санал нийлж байгаач еренхийд нь сайхан болсон гэж боджээн!!! 2016-05-20
Би:Наранбаатар бол их л жул санагддаг найруулсан жужгууд нь. Одоо наадмын концертоос том юм хулээхгуйдээ 2016-05-20
zork:hahha ugaasal zohihgu yum hezeech zohihguushd romeo juleted asia uud hzeech zohihgu ter damai mongolchud bol tsarai torhnoosol ****l hudla zohihguin oilgomjtoi harhas ined hurjin iim romeo julet gj yuu bhvde 2016-06-05
oojiii:hi minii bodloor ih zow talaas n shuujilj bichjee neeree l romieo julet hoeriin huwtsas engiin bn shvv dee bodoh l asuudal yum. Shuumj bichilguu l yahawdee harin ch buteelch setgelgeegeer handaj heljee. Gol dur bol bu****as ontslog ylgarah heregtei getel nogoo l baidag engiin zagwariig mergejliin taizan deer gargana gdg bas baij bolomgyy asuudal baimaaar . Tsaashid gaihaltai buteeleer beleg barinaa gdegt itgeltei bnaa 2016-06-11
зочин:Ер нь бол сонгодог урлаг болон бусад урлагт нэг л санаа агуулагддаг түүгээр нь ангилж эмгэнэлт, инээдмийн, гэх зэргээр нэрлэдэг тэр агуулгыг нь өөрчилчихвөл юу ч биш болно л доо 2016-09-28
Театрт дурлагч:Их буруу талаас нь харсан тухайн жүжгийг судлаагүй байж бичсэн маш баримтгүй шүүмж болсон байна. Аливаа жүжигт дублер гэж байдаг орлон тоглогч, тухайн жүжгийн дүр авсан хүн хувийн байдлаар тоглож чадахгүй байх тохиолдол байдаг үүнд дублер буюу орлогч жүжигчинг бэлдсэн байдаг энэ жүжгийн гол дүрийг шууд солино гэсэн үг биш мөн ромео жульетта хоерийн хувцсыг зүгээр энгийн хүмүүс гэдгийг нь шийдсэн харин 2 удмын өс хонзон мөн хэв шинжийн хувьд хэвийн бус, ирээдүйг зөгнөсөн хувцсыг цагаан улаан хар өнгөөр илэрхийлж авангард хэлбэрээр бүтээсэн. Ромеог жирийнл солонгос стилтэй дорой бандийн байдлыг харуулсан байна гэлээ энэ бол өнөөгийн л байдал. Ромео жульетта жүжиг нь орчин үеийн тавилттай гэдгийг ойлгох хэрэгтэй. Театр хэзээд үзэгчдээ дагуулсаар л байгаа хэрэв хүмүүсийн сэтгэл нийцэмгүй жүжиг байсан бол цөөхөн тооны л хүмүүс үзэх байсан, чанартай содон шинэлэг чадварлаг байсан тулдаа драмын театрыг зорих үзэгчид ихэссэн мөн монголчууд тэр дундаа залуучууд сонгодог жүжгээр их цангасан байсан. Театрт жүжиг үзэх үзэгчийг сэтгүүлч хорьж доромжлох ёсгүй. Ухамсартай ч бай ухамсаргүй ч бай театр жүжиг үзэх нь тэр хүний дур бохь тас няс хийнэ үү чанга ярина уу таньд падгүй. Хамгийн сүүлд нь найруулагчын постмодерн чиглэлийг барьсан сонгодог тавилтийг зүгээр л нэг шоу гэж хэлэх эрх байхгүй гэж бодож байна олигтой шүүмж биччээд дээгүүр байгаач тэгж чадахгүй юм байж доошоо л бай , ДООШОО Л БАЙ! 2017-02-27
Зочин:Үнэхээр гоё жүжиг болж чадсан. Энэ шүүмжлээд байгаа хүн өөрөө харин ямар ч шинэ зүйлийг хүлээж авах чадвар алга эсвэл хуучинсаг үзэлтэй хүн байх. Надад лав үнэхээр их таалагдсан бүр 3 удаа үзсэн дахиж үзмээр л санагдсан тийм л гоё жүжиг болж чадсан даа 2017-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?