КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 27-ГООР НЭМЭГДЭВ

2021-02-03  

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 2-нд хийсэн PCR шинжилгээгээр  27 хүнээс коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ   14 897 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод 1024, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1350 тохиолдол бүртгэгдээд байна. 

Өнөөдрийн байдлаар,  Монгол Улсад коронавируст халдварын нийт 1 859 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 1 392 хүн эдгэрээд байгаа бол 454 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарчээ.

 

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?