ИХЭНХ НУТГААР СЭРҮҮХЭН БАЙНА

2016-05-20  

Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 21,22-нд баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст дулаарна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын  бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө  11-16 градус дулаан байна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?