ДЭМБ: ӨМНӨД АФРИКТ ИЛЭРСЭН ХУВИЛБАРААР ДАХИН ХАЛДВАРЛАХ БОЛОМЖТОЙ

2021-02-13  

ӨАБНУ-д анх илэрсэн коронавирусийн хувилбараар дахин халдварлаж болзошгүй байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулжээ.

Энэ тухай ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

"Бид одоо вирусний шинэ хувалбараар дахин халдварласан тухай мэдээ хүлээж авч байна. Өмнө нь өвчилсөн хүмүүс дахин халдвар авч магадгүй гэсэн эхний урьдчилсан мэдээлэл Өмнөд Африкаас ирсэн" гэж тэрбээр онцлон хэлсэн байна. 

Одоогоор халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа хэр сайн байгааг судалж байна гэж тэрбээр хэлжээ. Үүний зэрэгцээ вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгааг ДЭМБ-ын мэргэжилтэн нэмж хэлэв.

Сваминатаны тэмдэглэснээр, вакцинжуулалт нь вирусний хоруу чанарыг (эмгэг төрүүлэгч чанар) бууруулдаг бөгөөд вакцин хийсний дараа “COVID-19”-ийн халдварын тархалтыг бууруулах боломжтой болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Өмнө нь Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн хувилбар нь “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн эсвэл энэ халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст халдварладаг гэж мэдээлж байсан юм.

Хоёрдугаар сарын 12-ны оройны байдлаар дэлхий даяар халдварын 108 523 307  тохиолдол бүртгэгдэж, 2 384 548 хүн нас барсан бол эдгэрсэн тохиолдлын тоо 80 543 536 болжээ.  

 

Эх сурвалж: ЖЕНЕВ. /Ukrinform/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?