Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ.
Үүнд:
- Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
- СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
- Унадаг дугуйн түрээсийн цэг
- “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
- Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
- Гудамжны сагсан бөмбөгийн талбай
- Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
- Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
- Бүх төрлийн хүнс амттан худалдаа
- Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
- Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
- Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах
- Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна