800 ОРЧИМ ИРГЭНИЙГ ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

2021-02-17  

Өнөөдрөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж эхэлж байна. Тиймээс өглөөний 09:00 цагаас эхлэн Дархан сумын 16 дугаар сургууль, Од цогцолбор сургуулийн “Б” байранд өндөр эрсдэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажиллагсдад коронавирусийн тандалт шинжилгээг хийж байна.

Тодруулбал, нэвтрэх постуудад эргүүл жижүүрт гарч байгаа зарим төрийн байгууллагуудын албан хаагчид /Цагдаагийн газар, Дархан сумын ЗДТГ г.м/, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, такси үйлчилгээ, үсчин гоо сайхан, банк, зэрэг 20 орчим байгууллагын 790 гаруй хүнд PCR шинжилгээ хийх аж. Аймгийн ЭМГ-аас халдвар хамгааллын бүх дэглэм журмыг баримтлан уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 40 гаруй эмч, ажилтнууд шинжилгээ авах хэсэгт ажиллаж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?