ПОЛЬШ СЛОВАК УЛСААС “COVID”-ТОЙ ӨВЧТӨНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЖЭЭ

2021-03-03  

Польшийн өмнөд хэсгийн эмнэлгүүд эрүүл мэндийн тогтолцоо нь ачааллаа дийлэхгүй байгаа Словак улсаас коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хүлээн авч эхэлжээ.

Словакийн Прешов хотоос Польшийн Горлице хотын эмнэлэгт хүргэгдсэн анхны өвчтөн болох 53 настай эмэгтэйд амьсгалын аппарат залгасан байна.

Амьсгалын аппарат залгах шаардлагатай өөр 10 өвчтөнийг Горлице, Новы-Тарг хотуудын эмнэлэгт ойрын хугацаанд хүргэх аж. Горлице хотын эмнэлэгт “COVID”-той өвчтөнүүдэд зориулсан 48 ортой бол Новы-Тарг хотынх 18 ор дэлгэжээ.

Чех, Словакт коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Польшийн Засгийн газар хоёрдугаар сарын 27-ноос эхлэн эдгээр улсаас зөвхөн коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Польшийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд хилчид, цагдаа нар Чех, Словакаас ирсэн 5700 гаруй хүнийг шалгаж, 1500 орчмыг нь нутаг буцаажээ.

 

Эх сурвалж: ВАРШАВ. /PAP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?