АНУ-Д НАСАНД ХҮРСЭН ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛЖЭЭ

2021-03-30  

АНУ-д “COVID-19”-ийн 146 сая орчим тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлэв.

“CDC”-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 180 646 656 тун вакцины 81 орчим хувийг нь буюу 145 812 835-ыг тарьжээ. АНУ-д өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2.8 сая орчим тун вакцин тарьсан байна.

Ингэснээр АНУ-ын насанд хүрсэн хүн амын 29 орчим хувь буюу 95 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 52.6 сая орчим хүнийг /16 хувь орчим хувь/ бүрэн вакцинжуулжээ. 

Тодруулбал, 18 болон түүнээс дээш насны таван хүн тутмын нэг нь “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?