ИТАЛИЙН ЕРӨНХИЙ САЙД "ASTRAZENECA"-ГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ

2021-03-31  

Италийн Ерөнхий сайд Марио Драги, гэргий Мариа Серенелла Каппеллогийн хамтаар “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг мягмар гарагт хийлгэжээ.

Итали нь “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэл үүсэж болзошгүй гэх шалтгаанаар энэ сарын эхээр уг вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байсан Европын олон орны нэг юм.

Харин Европын Эмийн агентлаг аюулгүй, үр дүнтэй болохыг нь мэдэгдсэний дараа ихэнх орон уг вакцинаар дархлаажуулах аянаа үргэлжлүүлж эхэлсэн билээ.

"Өдгөө 73 настай М.Драги, М.Каппелло нар Ром хотын төмөр замын буудалд байгуулсан вакцинжуулалтын төвд вакцин хийлгэлээ" гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлжээ.

Жаран сая гаруй хүн амтай Италид мягмар гаргийн байдлаар 3.04 сая хүнийг бүрэн вакцинжуулсан бол 3.6 сая хүн вакцины эхний тунг тариулсан байна.

Италид одоогийн байдлаар өдөрт 250 мянга орчим тун вакциныг тарьж байгаа юм. Ерөнхий сайд энэхүү үзүүлэлтийг дөрөвдүгээр сард хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

 

Эх сурвалж: РОМ. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?