БНХАУ-ЫН ВАКЦИНУУД ДЭМБ-ЫНЫ ШААРДЛАГЫГ ХАНГАЖЭЭ

2021-04-02  

БНХАУ-д гарган авсан, “COVID-19”-ийн хоёр вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/ шаардагдах стандартыг хангаж байна гэж ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото мэдээлжээ.

БНХАУ-ын “Sinopharm”, “Sinovac” компаниуд вакцины талаарх мэдээллээ ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлэгт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ажээ.

А.Кравиотогийн мэдээлснээр, “Sinopharm”, “Sinovac”-ийн вакцины үр дүнгийн үзүүлэлт ДЭМБ-аас энэ төрлийн вакцинуудад тавьж буй шаардлагуудыг хангасан байна.

“ДЭМБ “COVID-19”-ийн вакцинд 50-иас дээш хувийн үр дүн үзүүлсэн байх шаардлага тавьж байгаа бол эдгээр вакцин нь 70 орчим юм уу 70-аас дээш хувийн үр дүн үзүүлсэн. Мөн хүний биед хор нөлөөгүй гэсэн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангаж байна” гэж тэрбээр хэлжээ.

Шинжээчдийн зөвлөх бүлэг эдгээр вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг энэ сарын эцэс гэхэд олгоно гэж найдаж байна гэж А.Гравиото мэдээлсэн байна.

ДЭМБ одоогийн байдлаар “Pfizer-BioNTech”, “AstraZeneca-Oxford”, “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.

БНХАУ “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаагаас гадна НҮБ-ын энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа билээ. 

Хэдийгээр “Sinopharm”, “Sinovac” компанийн аль аль нь бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулаагүй байгаа боловч ирэх зургаадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг дархлаажуулах зорилт тавиад буй БНХАУ-д эдгээр хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм.

“Sinopharm”-ын мэдээлснээр, урьдчилсан дүнгээр вакцин 79 хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакциныг Аргентин, Бахрейн болон эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатыг нь явуулсан Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг 30 орчим оронд бүртгээд байна. 

“Sinovac” компанийн вакцины хувьд Бразил, Турк, Индонезид туршилт явуулахад 50-83.5 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд 20 орчим оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа ажээ. Эдгээр вакцины аль аль нь хоёр тунтай бөгөөд хөргөгчийн температурт хадгалах боломжтой тул тээвэрлэх нөхцөлийг хялбаршуулж байгаа юм. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /SCMP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?