ӨНГӨРСӨН 24 ЦАГТ КОРОНАВИРУСИЙН УЛМААС ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

2021-04-02  

 “COVID-19” халдвараар эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ.

Тэд 58, 66 настай эмэгтэй хүмүүс аж. Ингэснээр манай улсад коронавируст халдварын шалтгаант нас баралт 10 болж бүртгэгдэж байна.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр, "Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол өсөж байгаатай холбоотой эмнэлэгт хэвтэж байгаа хүнд болон хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал, нас баралтыг тоог нэмэгдүүлэх эрсдэл үүсэж байна. Одоогоор, эмчлүүлж буй хүмүүсээс 37 нь хүнд, найман хүн маш хүнд байдалтай байна" гэв.

Коронавирусээр халдварласан нийт 14 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?