СҮҮЛИЙН 24 ЦАГТ ОРХОН АЙМАГТ ХАЛДВАРЫН 11 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-04-05  

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб цаг үеийн асуудлаар цахимаар хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Орхон аймагт 225 хүн PCR шинжилгээ хийлгэснээс 11 нь эерэг гарч нийт тохиолдол 158 боллоо.

Дээрх 11 тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрчээ. Үүнээс дөрөв нь хүүхэд, долоо нь том хүн байна. Байршлаар нь ангилбал, Яргуйт, Хүрэнбулаг багаас тус бүр гурав, Оюут, Зэст багаас тус бүр хоёр, Уртбулаг багаас нэг илэрчээ.

Гуравдугаар сарын 24-нөөс хойш Орхон аймаг 2687 иргэнд PCR, 22704 иргэнд түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 133 эерэг тохиолдол бүртгэгдэж өмнөх 25 /2020 оны 12 дугаар сарын 7-нд 25 дахь тохиолдол бүртгэгдсэн/ тохиолдолтой нэмэгдэж 158 боллоо

 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдварт болон Мэдрэлийн тасагт 50 хүнийг тусгаарлан эмчилж байна. Эдгээр иргэдийн наймынх нь биеийн байдал хүндэвтэр, 42 нь хөнгөн байна. Мөн өнгөрсөн сарын 30-наас энэ сарын дөрвөн хүртэл нийт 82 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлээд байна.  

 

Эх сурвалж: МОНАЦМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?