БНСУ-Д “COVID-19”-ИЙН ДӨРӨВ ДЭХ ДАВАЛГАА ЭХЭЛЖ БОЛЗОШГҮЙ

2021-04-05  

БНСУ-д коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа эхэлж болзошгүй байгаатай холбогдуулан хорио цээрийн шаардлагыг чанд сахихыг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд иргэддээ уриалжээ.  

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт шинээр халдвар авсан хүний ​​тоо өдөрт 500-гаас давж байсан бөгөөд вирусний үндсэн нөхөн үржихүйн тоо нэг нэгжээс давсан байна. Энэ нь вирусээр халдварласан тохиолдол бүрийн цаана нэгээс илүү шинэ тохиолдол гарч байдаг гэсэн үг аж.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эрх баригчид хорио цээрийн арга хэмжээг чангатгахаас өөр аргагүй гэдгийг БНСУ-ын Эрүүл мэндийн яам анхааруулжээ.

Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, ням гарагт 473 шинэ тохиолдол илэрчээ. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс бага үзүүлэлт боловч мэргэжилтнүүд халдвар авсан хүмүүсийн тоо буурсныг амралтын өдрүүдэд хийсэн шинжилгээний тоо цөөрсөнтэй холбоотой гэж үзэж байна.

Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 105 752 болсон байна. Өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 1748-д хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 96 900 болжээ.

БНСУ-д вакцинуулалтын аян хоёрдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ны өглөөний байдлаар 962 700 хүн вакцинд хамрагдсанаас 27 мянга нь хоёр тунг хоёуланг нь тариулсан байна.  

 

Эх сурвалж: СӨҮЛ. /YTN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?