ШАНХАЙД ХАЛДВАРЫН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ИРЖ БУЙ ХҮМҮҮСТ ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАЖЭЭ

2021-04-07  

 26 сая хүн амтай Шанхай хотын эрх баригчид коронавируст халдварын голомтот бүс нутгуудаас ирж буй хүмүүст тавих хяналтаа чангатгажээ.

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Жуйли хотын нөхцөл байдалтай холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна. Тус хотод коронавирусээр дотроо халдварласан тохиолдсон бүртгэгдсэн юм. 

Хотын удирдлагуудын захирамжийн дагуу коронавирусийн халдварын өндөр, дунд эрсдэлтэй бүс нутгуудаас Шанхайд ирсэн хүн бүр 12 цагийн дотор дүүргийнхээ орон сууцны хороо эсвэл зочид буудалд заавал бүртгүүлэх ёстой байна. Эрсдэл ихтэй бүсээс ирсэн хүмүүс тусгаарлалтын нэгдсэн төвд хоёр долоо хоног тусгаарлагдаж, коронавирус илрүүлэх нуклейн хүчлийн шинжилгээг хоёр удаа өгнө. Дунд зэргийн эрсдэлтэй бүс нутгаас буцаж ирсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах ёстой боловч хоёр долоо хоногийн тусгаарлалтыг гэртээ өнгөрүүлэхийг зөвшөөрчээ.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Мьянмартай хил залгаа орших Хятадын Жуйли хотод дотооддоо халдварласан зургаан тохиолдол илэрсний дараа хотын хүн амыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. 210 мянган хүн амтай энэхүү хотод хорио цээрийн дэглэм тогтоосон бол оршин суугчид нь өөрсдийгөө тусгаарласан байгаа юм.

 

Эх сурвалж: ШАНХАЙ. /Shanghai Daily/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?