ДАНИ “COVID-19”-ИЙН ПАСПОРТЫГ НЭВТРҮҮЛСЭН ЕВРОПЫН ЭХНИЙ ОРНУУДЫН НЭГ БОЛЖЭЭ

2021-04-07  

 Данийн иргэд мягмар гаргаас эхлэн тодорхой аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхдээ “COVID-19”-ийн "паспортоо" үзүүлэх шаардлагатай болжээ. 

Гар утасны хавсралт болон бичгээр үзүүлэх боломжтой “Сoronaрas” нь тухайн хүнийг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, 2-12 долоо хоногийн өмнө коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан юм уу сүүлийн 72 цагийн хугацаанд шинжилгээний хариу нь сөрөг гарсныг батална.

Дани ирэх тавдугаар сараас эдийн засгаа үе шаттайгаар сэргээхийг зорьж байгаа бөгөөд “Сoronaрas”-ыг одоогоор үсчин, гоо сайхны салоноор үйлчлүүлэх, жолооны сургалтанд суухдаа хэрэглэх боломжтой байна. Цаашлаад тавдугаар сарын 6-наас зоогийн газар, музей, театр, кинотеатраар үйлчлүүлэхдээ үзүүлэх ажээ.

Ийнхүү Дани нь энэхүү системийг нэвтрүүлсэн Европын эхний орнуудын нэг болжээ. Данийн Засгийн газрын мэдээлснээр, "Сoronaрas"-ыг насанд хүрсэн бүх хүн амыг вакцинжуулахад хүрэлцэх вакцинтай болох хүртэл ашиглахаар төлөвлөж байна. 

Мөн хүчин төгөлдөр паспортгүй үйлчлүүлэгчдийг хүлээн авсан аж ахуй нэгжүүдийг 400 евро, давтан зөрчил гаргасан тохиолдолд 6000 хүртэлх еврогоор торгох бол иргэдэд 330 еврогийн торгууль ногдуулна гэж Хууль зүйн яамнаас мэдээлжээ. 

Дани өнөөдрийн байдлаар 5.8 сая гаруй хүн амынхаа 7 хувийг нь бүрэн вакцинжуулсан бол 13.3 хувь нь вакцины ядаж нэг тунг хийлгэжээ. Тус улсад цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар “AstraZeneca”-гийн вакциныг тарихаа түр зогсоосноос хойш сүүлийн долоо хоногуудад вакцинжуулалтын явц удааширсан байна. 

 

Эх сурвалж: КОПЕНХАГЕН. /Euronews/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?