ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙСАН ИРГЭДЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 100 БОЛЛОО

2021-04-08  

Ховд аймагт энэ сарын 8-ны өдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 100 боллоо.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 123 сорьцод PCR шинжилгээ хийсэн.

Энэ хугацаанд халдварын тохиолдол хоёроор нэмэгдэж 93 болсон байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн өглөө 08:50 цагт дахин 84 сорьцын шинжилгээний хариу гарахад коронавирусийн халдварын 7 тохиолдол батлагдаж, нийт 100 боллоо.

Эхний 2 тохиолдол нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нэгдүгээр хавьтал буюу ажиглалтад авсан иргэд байв.

Харин сүүлийн 7 тохиолдол нь гэрийн тусгаарлалтад байсан иргэд аж.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 93 хүн эмчлүүлж байна.

Сүүлд батлагдсан 7 тохиолдлыг өнөөдөр "Тусгаарлах эмнэлэг-2"-т зөөвөрлөн хэвтүүлнэ.

Одоогоор хоёр өвчтөний биеийн байдал хүнд, 5 өвчтөнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн зарим иргэнийг эмнэлгээс гаргаж, дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 85 иргэн тусгаарлан ажиглах байранд, 308 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойр харьцсан буюу нэгдүгээр хавьтлын 923 иргэн бүртгэгдээд буй.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?