ХУБЭЙ МУЖИД 10 САЯ ГАРУЙ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-04-13  

БНХАУ-ын төв хэсэгт оршдог, “COVID-19” халдварт нэрвэгдэж байсан Хубэй мужид коронавирусийн 10.69 сая тун вакцин тариад байна гэж тус улсын Коммунист намын Хубэй дэх хорооны нарийн бичгийн дарга Ин Ён даваа гарагт мэдээлжээ.

Хубэйн Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, коронавирусээр халдварлах эрсдэл өндөр эрүүл мэндийн байгууллага, зам тээвэр, боловсрол, үйлчилгээний салбарынхан болон хөлдүү бүтээгдэхүүнтэй харьцдаг ажилтнуудыг эхний ээлжид вакцинжуулжээ.

Одоогийн байдлаар Хубэйд 1952 вакцинжуулалтын цэг ажиллаж байна. Хубэйн нийслэл Ухань хотод 76 хоногийн хөл хориог цуцалсны нэг жилийн ой өнгөрсөн пүрэв гарагт болжээ. Тус мужид сүүлийн 10 сар дараалан “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.  

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ням гаргийн байдлаар 167.34 сая тун вакцин тарьжээ. 

 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?