КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ 70 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2021-04-28  

Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 210 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол 219 боллоо.

Тодруулбал, гэрийн ажиглалтад байсан нэг иргэн, Жаргалант сумын Цамбагарав баг “Оюу мандал” 35 айлын орон сууцны оршин суугчдаас 14 дэх хоногийн хяналтын шинжилгээ авахад нэг иргэнээс халдвар илэрчээ. Тус орон сууцыг өнөөдөр халдваргүйжүүлж, бүх оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулах аж. 

“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Харин хоёр иргэний биеийн байдал хүнд, нэг иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн гэх оноштой байна.  

Коронавирусний халдвар авч “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 149 нь эдгэрээд байна.

 

Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 546 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 143, гэрийн тусгаарлалтад 403, гэрийн ажиглалтад 152 иргэн тус тус байна.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?