ЧИНГЭЛТЭЙН 3,3 КМ АВТО ЗАМЫГ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2016-05-24  

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их  засварт ороогүйгээс  авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам юм.  Тодруулбал, Долоон буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км  авто  замыг 1985 онд ашиглалтад  оруулжээ.


 

Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Экспресс зам ХХК гүйцэтгэж буй бөгөөд зургадугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор 2,5км-т суурь болон өнгө хучилт хийж, гэрэлтүүлэг бүрэн тавигдаж, явган зам болон борооны ус зайлуулах шугамын  ажил хийж байгаа юм. Нийт ажлын явц 75 хувьтай байна. Гэвч газар чөлөөлөлтийн ажлаас шалтгаалаан замыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжгүй болох магадлалтай байгааг гүйцтэгэгч компаниас мэдээлж байгаа юм байна.

Уг замын трассын дагуу нийт газар чөлөөлөх шаардлагатай 70 гаруй хашаа, байшин, обьект байснаас одоогоор 18 айл газраа чөлөөлөөгүй үлдээд байгаа юм. Дээрх айлуудын хашаа, обьект нь ихэвчлэн авто замын явган  замын хэсэгт ороод байгаа учир явган замын ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болжээ. Одоогоор дээрх айлуудтай газар чөлөөлөлтийн үнэлгээг тохирох ажил хийж байгаа бөгөөд иргэдийг газар чөлөөлөлтийн ажилд нааштай хандаж замаа хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Автозамын газраас уриаллаа.        

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?