ТЕАТРТ НАСААРАА ЗҮТГЭСЭН Б.МӨНХДОРЖ НАЙРУУЛАГЧИЙН УРАМ ХУГАРЧЭЭ

2016-05-24  

Ардын жүжигчин Б.Мөнхдоржийг театрын ертөнц тоодог, үнэлдэг, үгийг нь сонсдог.

Урлагийн төлөө, театрын төлөө "амьсгалдаг" нэгэн. Түүний тавьсан, найруулсан жүжгийг үзэх үзэгчдийн цуваа тасардаггүй байсан цаг саяхан. 

Тэр одоо найруулахаа больсон ч, залуу үеийг сурган хүмүүжүүлэх ажлаа орхиогүй.

Сүүлийн үед түүний урам хугарах болсон байна. Гэгээн театр нь хөлөө олохын тулд биш, хөрөнгө орохын тулд явж байгаа нь ингэж урам хугарахад хүргэлээ гэж тэр хэлэв. Дал хүртлээ урлагийн төлөө, театрын хөгжлийн төлөө амиа тавьсан тэрбээр "Намайг битгий дуурай. Амь амьдралаа бодоцгоо" гэх аясын сургамж хайрлах болсон байна. Театр амьд байх ёстой. Жүжигчин байх ёстой. Тэд дүр бүтээх ёстой. Тэгэхийн тулд найруулагч байх ёстой. Найруулагч хүн жүжигчиндээ, дүрдээ амиа тавьдаг. Тэгж байж дүр бүтээдэг. Харин одоо дүр эсгэж байна.

Мөн Соёлын яам, соёлын бодлого байхгүй гэж Б.Мөнхдорж найруулагч дүгнэлээ. Энэ бол Монголын театрын том зүтгэлтний үг. Тэр энэ үгийг хэлэхдээ, театраа, урлагаа бодож хэллээ гэж санагдав. Үнэхээр урлаг, театр маань жүжигчидтэйгээ амь тавьж буй юм биш, эрхэм нөхөд өө!

 

 

 

М.БҮЖИНЛХАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?