КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЗӨӨВӨРЛӨГДСӨН 1 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021-06-02  

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт өвчилсөн хүний тоо 33 боллоо. Үүнээс зөөвөрлөгдсөн 19, дотоодын халдварын тохиолдол 15  болж байна. 

Дээрх иргэн энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос нийтийн тээврийн унаагаар зорчиж иржээ. Автобусанд 20 иргэн хамт байсан аж. Ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаж, өнөөдөр шинжилгээ хийж байна.  

Халдвартай болох нь батлагдсан иргэн 5 дугаар сарын 28-ны өдөр нийслэлд PCR-ын шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарч байжээ. Харин Өлгий хотод ирсний дараа буюу цар тахлын эсрэг вакцины 2 дахь тунг тариулаад 8 дахь хоногтоо ийнхүү халдвар илэрсэн байна.   

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?