ДЭМБ ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ ВАКЦИНЫГ БҮРТГЭЖЭЭ

2021-06-02  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Хятадын “Sinovac” компанийн гарган авсан “Covid19”-ийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Ингэснээр “Sinovac”-ийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна. Өмнө нь “Sinopharm”-ийн вакцинд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.

Түүнчлэн вакциныг шударга хуваарилах зорилготой “Covax” хөтөлбөрт “Sinovac”-ийн вакциныг ашиглах үүд хаалга нээгдэж байна.

Хэд хэдэн оронд хэрэглэгдээд буй “Sinovac”-ийн вакциныг 18-аас дээш наснахынд хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд хоёр дахь тунг 2-4 долоо хоногийн дотор хийлгэх ёстой аж.

“Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоно гэдэг нь вакцин аюулгүйн, үр дүнгийн болон үйлдвэрлэлийн олон улсын стандарттай нийцэж байна гэсэн үг юм” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.

“Sinovac” нь вакцин хийлгэсэн хүмүүсийн тал гаруйг нь халдварт өвчнөөс хамгаалж байсан бол өвчний хүндрэл илрэхээс 100 хувь хамгаалж байсныг судалгаа харуулжээ.

Тус вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонези, Мексик, Тайланд, Турк орнуудад хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа аж.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?