Айвенхоу Майнц, Рио Тинто, Жералд Металз, Финайленд зэрэг Оюутолгой, Худалдаа Хөгжлийн Банк, Капитрон зэрэг Монголын орд баялаг, банк санхүүгийн томоохон байгууллагыг авсан байгууллага нь оффшор компаниуд гэдгийг эдийн засагч А.Мөнхбат дэлгэлээ.
Оффшор компаниуд нь Монголд татвараа төлнө, харин гадаад оронд татвараа төлөхгүй гэсэн үг. Харин оффшор компани, оффшор данснаас огт өөр гэж А.Мөнхбат онцоллоо.
Манайхан энэ компаниудтай эртнээс харьцаж эхэлсэн. Оффшор данс нь хөөж үзвэл тэр үеэс эхэлсэн байх магадлалтай гэж хэвлэлийнхэн үздэг, судалж үзэхэд ч бэлэн байгаа юм байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хамтын байгууллага ч энэ мөрөөр мөшгөж, одоогоор С.Баярцогт гэдэг хүний оффшор дансны тухай дэлгэрэнгүй мэдээллийг цацаад байгаа. Цаашид бусад руу нь ч орох үүд хаалгыг нээсэн гэсэн мэдээлэл бий. Оффшор компани, оффшор дансны хооронд ялгаа бий ч, монголын оффшор данс бүхий улстөрчид, монголд хөрөнгө оруулсан оффшор компаниудын хооронд холбоо сүлбээ бий эсэхийг нэг өдөр нягтлах цаг бас ирэх байх гэж найдна.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ