ХОВД АЙМАГ 3190 ХҮН ТУН ВАКЦИН ТАТАН АВНА

2021-06-04  

 Ховд аймгийн 18-аас дээш насны нийт 54241 иргэн вакцинд хамрагдах судалгаа бий. Үүнээс 84.85 хувь буюу 42970 иргэн вакцины I тунг хийлгэжээ. Мөн 35.06 хувь буюу 17758 иргэн вакцины II тунг хийлгэсэн байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг Ховд аймагт зохион байгуулах ажлын баг зургаадугаар сарын 3-нд хуралдав. Хурлын үеэр вакцинжуулалтын ажлын явц болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй зарим асуудал, цаашид анхаарах зүйлсийг хэлэлцсэн.

Улмаар вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар “албан даалгавар” гаргаж, бүх сумдад хүргүүлж ажиллахаар боллоо. Мөн вакцинжуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцах, зөвлөмж чиглэл өгөх ажлын багийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас томилон бүх суманд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мэргэжлийн байгууллагаас байнгын асаргаанд байдаг, хэвтрийн өвчтөн болон архаг хууч өвчтэй, хөхүүл, жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр файзер (Pfizer) вакцинд хамруулахаар шийдвэрлэлээ. 

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүүгээр ахлуулсан ажлын баг Улаанбаатар хот, ХӨСҮТ-өөс 3190 хүн тун файзер вакциныг тээвэрлэн, Ховд аймагт авч ирэхээр бэлтгэл хангаж өнөөдөр замд гарлаа.

Энэхүү вакциныг -70 градуст хадгалах, тээвэрлэх заалттай учраас тус вакцинд хамрагдах хөдөөгийн зорилтот бүлгийн иргэд Ховд аймгийн төвд ирж, вакцинд хамрагдана гэж ЗДТГ-аас мэдээллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?