Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УЛСАА ӨРӨНД ТАВЬСАН УЛСТӨРЧИД ӨӨ, ӨРСӨЛДӨЖ БАЙГААД ЧИНЬ ӨМНӨӨС ЧИНЬ ИЧИЖ БАЙНА

2016-05-24  

Оны эхэнд “өр-өр” хэмээн хэсэг шуугисан боловч сонгуулийн дуулианд дарагдаад одоо чимээгүй боллоо. Гэвч дуугүй байснаар өр буурахгүй Монгол Улсын өр цаг минутаар биш секундээр тоологдон жирэлзэж байхыг интернэтэд ороод харж болно. Өмнөх өрөө нэгэнт төлж дийлэхээ больсон Засгийн газар нэмээд Энэтхэгээс 250 сая доллар зээлснээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалт татаж чадлаа хэмээн гавъяа мэтээр сурталчилж байна. Мөн дээрээс нь өмнөд хөршөөс дахин мөнгө зээлэхээр яригдаж байгаа. Энд тэндээс тавьсан өрийг хөрөнгө оруулалт гэх үү, өр гэх үү, зээл гэх үү гэдэг бол эрх баригчдын дурын асуудал болжээ. Сонгуулийн тойргоо булаалдаж дээр доороо оролцож байх хооронд манай улсын нийт өрийн хэмжээ  19.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Монгол  улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар буюу 10 их наяд 15 тэрбум. Үүн дээр Засгийн газрын дотоод өр нэг их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ өр, зээлийн хүүг 10 хувь гэж бодоход нэг тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ний 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байгаа юм.

Энэ хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газар өрөө барагдуулах ямар ажил хийсэн бэ? Улсынхаа өрийн босгыг нэмснээс өөр хийж чадсан юм алга.

Гэтэл улсаа өрөнд баригдуулсан өнөөгийн эрх баригчид ичих нүүргүйгээр дахин өрсөлдөхөөр өдөр шөнөгүй хор найруулж, хов хутгаж сууна.

Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хэлснээр "Өнөөгийн хямрал мөнгөгүй дээ биш эрх баригчдын идэж уух нь дийлдэхгүй байгаадаа" гэдэг үг үнэн болж таарч байна. 

Эгэл жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж талхаа хувааж идэж байна хэмээн гайхан шуугисан бол одоо захын дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаасаар сүүлдээ жижиг дэлгүүрүүд дампуурч эхлээд байна. Хэрвээ Монголын эрх баригчид ичих булчирхайтай байсан бол амьдрал нь ийм байгаа газруудаар сурталчилгаа хийж явахаасаа ичих байсан бизээ. Бидний өр, бидний асуудал биш болоод Олон улсын валютын сан Монгол Улс өрийн дарамтад орох эрсдэлтэй эмзэг байгааг сануулсан зөвлөмж хүртэл өгсөн. Гэтэл 2017 онд тавьсан өрийнхөө голыг нугалах учиртай. ​

Харин одоо сөхрүүлсэн эдийн засаг, тавьсан их өрийн тухай биш сонгуулиар хэрхэн шоудахаа л дээр дооргүй сэтгэж сууна.

Тэдний амнаас өрөө өглөг гэж нэрлэе, сонгуулийн тойрог, мандат, танай нам, манай нам, би оффшоргүй, АСЕМ-аар Монгол Улс дэлхийд танигдана гэх зэрэг тулга тойрсон тунхаг уриа лоозонгийн үгс цуурайтаж байгаагаас биш эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих гэх зэрэг холын зорилготой, ойрын ирээдүйтэй үгс огтхон ч сонсогдохгүй байна.

Бусад үед чих нь таглаатай, нүд нь боолттой мэт явдаг бол сонгуулийн өмнө иргэд амыг нь асуух, асуултын хариултаа авах эрхтэй. ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ, УЛСАА ӨРӨНД БАРИУЛСАН ТА НАРТ ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХ БАЙГАА ЮУ?

 

 

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :эд нарт одоо эрх нь алга байхдөө 2016-05-24
Zochin:Ted nar ichihgui dee. Arai l denduu bna daa. Ard tumen songoltoo hiih bhdoo. Har mashin ni dahiad l ajillah bhdaa 2016-06-05
Zochin:Tanai web saihan bolson bna shuu. Medee medeelel ni ulam saijirch bna shuu. Amjilt huse 2016-06-05
Zochin:Tanai web saihan bolson bna shuu. Medee medeelel ni ulam saijirch bna shuu. Amjilt huse 2016-06-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?