Монголын Үндэсний музей Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд үзвэрээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Ингэхдээ 0-16 насны хүүхдүүд болон хүүхэдтэйгээ очсон эцэг эхчүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Одоогоор Монголын Үндэсний музей нь түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчлан таниулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүй музей үзүүлж эхлээд байгаа юм.
Сонирхуулахад, Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүлэнгийн 9 танхимд үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.
А.САЯН