“ХААНЫ ЭРЭЛД-2016"-Д ОРОЛЦОГЧИД 40 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР БАРЬЖ БАЙНА

2016-05-25  

Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн сургуулилт үргэлжилж байна.

Энэ удаагийн "Хааны эрэлд-2016" олон улсын сургуулилтаар барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг хийж эхэлжээ. Дотуур байрыг энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх юм байна.

Мөн “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоог Хан-Уул дүүргийн долдугаар сургууль дээр явуулж эхэлжээ. Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулах бөгөөд долоо хоногт нийт 4200 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Энэ жилийн “Хааны эрэлд-2016” сургуулилтад зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.

 

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?