ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВТЭЙ БОЛНО

2016-05-25  

Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь  хэрэгжүүлэхэд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа.  

Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг  одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна.

Мөн дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?