Жил бүрийн 5 дугаар сарын 25-ны өдрийг Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр болгон тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдрийн зорилго нь хулгайлагдсан, амьдралын хүнд байдлаас болж эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн тулгамдсан асуудлуудад нийгмийн анхаарлыг татахад оршдог юм. Энэ өдөр зарим орнуудад сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалд зориулж бөмбөлөгүүд хөөргөдөг билээ.
"Сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төв"-ийн судалгаагаар дэлхий дахинд өдөрт 22 мянган хүүхэд, жилд 8 сая орчим хүүхэд сураггүй алга болдог байна.
А.САЯН