ДЭЛХИЙ ДАЯАР 3.54 ТЭРБУМ ТУН ВАКЦИН ТАРЬЖЭЭ

2021-07-16  

Дэлхий даяар “COVID-19”-ийн 3.54 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.

Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.41 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 391.34 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.

Мөн АНУ-д 335.4 сая, Бразилд 118 сая, Германд 84.2 сая, Их Британид 81.18 сая, Японд 65.18 сая, Францад 61.18 сая, Туркт 60.85 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас Итали, Мексик, Индонез бичигдэж байна.

“Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, хүн амын тоог тарьсан вакцины тунтай харьцуулсан үзүүлэлтээр АНЭУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 100 хүн тутамд 162.99 тунг тарьжээ. 

АНЭУ-ын араас Мальта /161.25/, Сейшелийн арлууд /141.98/, Исланд /135.04/, Сан Марино /132.74/, Бахрейн /130.23/, Уругвай /127.02/, Чили /126.85/, Израил /126.48/, Катар /119.83/, Их Британи /119.60/, Монгол /119.05/, Канад /116.20/, Сингапур /110.09/, Бельги /107.19/, Унгар /105.13 /, Испани /104.61/ жагсаж байна.

“COVID-19”-ийн ихэнх вакцин хоёр тунтай учир тарьсан тунгийн тоо нь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоог илэрхийлэхгүй юм. Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 187.4 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.

Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?