АНУ-Д "ДЕЛЬТА" ХУВИЛБАР ДАВАМГАЙЛЖ БАЙНА

2021-07-20  

Коронавирусийн “Дельта” хувилбар АНУ-д давамгайлсаар байна. Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн уг хувилбар өдгөө дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт тархжээ. 

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АНУ-д өдөрт дунджаар 26 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь халдварын тохиолдлын тоо долоо хоног тутамд 70 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүнтэй холбоотойгоор Лос-Анжелес хотын эрх баригчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран оршин суугчдаас амны хаалтаа зүүхийг дахин шаардах болжээ. Мөн Невада, Флорида, Миссисипи, Техас муж улсын захирагчид хязгаарлалтыг нэвтрүүлж эхлээд байгаа аж. 

 

Эх сурвалж: ЛОС-АНЖЕЛЕС. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?