АНУ-Д ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛЫН 83 ХУВИЙГ "ДЕЛЬТА" ХУВИЛБАР ЭЗЛЭХ БОЛЖЭЭ

2021-07-21  

АНУ-д коронавирусийн халдварын шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 83 хувь нь Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварлаж байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мягмар гарагт мэдээллээ.

Тус төвийн дарга, доктор Рошель Валенски Сенатын Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, тэтгэврийн асуудал хариуцсан хорооны хурлын үеэр энэ талаар мэдээлээд, уг үзүүлэлтийг долоодугаар сарын 3-нд дууссан долоо хоногийнхтой харьцуулахад 33 хувиар нэмэгдсэнийг анхааруулжээ.

Өөрөөр “B.1.617.2” хэмээн нэрлэгддэг “Дельта” хувилбар нь мөн Миссури муж улсад илэрч буй халдварын тохиолдлуудын 90 орчим хувийг эзлэх болсныг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

Харин Их Британид анх илэрсэн “B.1.1.7” буюу “Альфа” хувилбар АНУ-д энэ сарын 17-ны байдлаар илэрсэн тохиолдлуудын 8.3 хувийг эзэлсэн байна. Бразилд анх бүртгэгдсэн “P.1” буюу “Гамма” хувилбарын хувьд энэ үзүүлэлт 3.3 хувьтай байжээ. Тийнхүү бусад хувилбарууд түүнээс бага хувийг эзэлсэн байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?