СЭТГҮҮЛЧ Л.МӨНХБАЯСГАЛАНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

2016-05-26  

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьж, АНУ-ыг зорих гэж буйгаа фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдээд байсан. Тэрээр өнөө шөнө нисэх байсан боловч тодорхой шалтгаангүйгээр түүнийг хилээр гарахыг  хоригложээ. Энэ тухайгаа өөрийн фээсбүүк хуудаснаа ийн бичсэн байна.

“Сэтгүүлч миний бие АНУ ын Вашингтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсны дараа утсаар ярьсан учир дараа очъё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзаад явъя гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол... та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав” гэжээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Уг нь цагдаа ,Атг ,прокурор энэ тэр чинь бурууг ,муухайг гаргаж ирж байгаа хүмүүсийг биш, бурууг муухайг хийж байгаа хүмүүсээ шалгах ёстой баймаар юм. Нөгөө мундаг ардчилал маань хаачив. 2016-05-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?