ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-ҮҮДИЙГ АЛБАДАН НҮҮЛГЭНЭ

2016-05-26  

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж, шаардах хуудас хүргүүлсэн ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй байгаа аж.

Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын албадан нүүлгэх захирамжийн дагуу СБД-ийн Өмч газрын харилцааны албанаас журмын хашаанд түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн байршуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн. Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг холбогдох дүүргүүд хариуцан зохион байгуулж, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэхээр болсон байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?