АФРИКТ ХАЛДВАРЫН УЛМААС НАС БАРАЛТЫН ТОО БУУРЧЭЭ

2021-09-08  

Африкийн орнуудад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 21898 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдөртэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт болохыг тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Харин ням гарагт нас баралтын 601 тохиолдол бүртгэгдсэн бол өчигдөр нас баралтын тохиолдлын тоо 448 болж буурсан байна.

Африк тивд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо даваа гаргийн байдлаар 7913239-д хүрч, эдгэрсэн хүний тоо 7148888 болсон бол 199580 хүн халдварын улмаас нас баржээ. Одоогоор Африкийн орнуудын 67.5 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулаад байгаа юм.

Халдварын тархалтыг газар зүйн байрлалаар авч үзвэл, коронавирусний тохиолдол анх илэрснээс хойш Өмнөд Африкт 3.8 сая, Хойд Африкт 2.4 сая, Зүүн Африкт 924200, Баруун Африкт 613800, Төв Африкт 221700 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Түүнчлэн тивийн хэмжээнд 137.7 сая тун вакцин хүлээж авсан бөгөөд одоогоор 104.2 сая тун вакцин тарьжээ.

 

Эх сурвалж: АДДИС-АБЕБА. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?