СЛОВАК УЛСАД 5-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХААР БОЛЛОО

2021-09-09  

Словак улсад 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд өнөөдрөөс эхлэн хамруулж болно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Владимир Ленгварский мэдэгджээ.

Тэрбээр эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу уг шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг олон сарын өмнө эхлүүлсэн тухай В.Ленгварский дурдаад, 5-11 насны хүүхдүүдийг эцэг эх болон эмчийн зөвшөөрлийн дагуу вакцин хийлгэж болохыг онцолжээ.

Мөн коронавирусийн вакцины гурав дахь тунг ирэх долоо хоногоос тарьж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: БРАТИСЛАВ. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?