КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 2939 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

2021-09-14  

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 588 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  6 эмэгтэй,  4 эрэгтэй, нийт  10 хүн  энджээ. Харин 4825 иргэн эдгэрсэн байна.

Орон нутгаас Хөвсгөл аймагт 395 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  20 702 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1075, хүүхэд  3274 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн  12 988 нь хөнгөн,  5715 нь хүндэвтэр,  1684 нь хүнд,   315 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 42 056 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?