АФРИКТ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 8.15 САЯ ДАВЖЭЭ

2021-09-21  

Халдварын тохиолдол анх илэрснээс хойш Африкт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол даваа гаргийн байдлаар 8158654-т хүрлээ гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Түүнчлэн тивийн хэмжээнд халдварын улмаас нас барсан хүний тоо 206499-д хүрчээ. Мөн халдвар авсан нийт 7499590 орчим хүн эдгэрсэн болохыг онцолсон байна.

Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиоп зэрэг улсад халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөд Африкт халдварын хамгийн олон тохиолдол буюу 2882630 тохиолдол бүртгэгдээд байгаа бол Мароккод илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо даваа гаргийн байдлаар 919681 болсон байна.

Халдварын тархалтыг газар зүйн бүсээр нь авч үзвэл, Өмнөд Африк, Хойд Африк, Зүүн Африкт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Төв Африкт халдварын нийт тохиолдлын тоо хамгийн бага бүртгэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: АДДИС-АБЕБА. /Africa CDC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?