ТОМУУГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ 63 ХУВЬТАЙ БАЙНА

2021-09-22  

Томуугийн вакцинжуулалт 63.78 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цар тахлаас гадна улирлын томуугийн халдварын дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд нийт 3189 хүүхэд томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүнд хоёроос гурван насны 252 хүүхэд, гурваас таван насны 991 хүүхэд, зургаагаас 11 насны 1946 хүүхэд хамрагдаад байна.

 

Аймгийн төвд томуугийн эсрэг дархлаажуулалтад 5000 хүүхэд хамрагдахаас 3189 хүүхэд буюу 63.78 хувь нь, 420 жирэмсэн эмэгтэй хамрагдахаас 16 эмэгтэй буюу 3,8 хувь нь вакцинаа хийлгэжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?