ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООГҮЙ ТОХИОЛДОЛД БҮХ ИРГЭД ШИНЖИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ ӨГНӨ

2021-09-22  

Өнөөдрөөс тус аймагт халдварын шинжилгээ авах түр цэг болон эмчилгээний зөвлөгөө өгөх үйлчилгээний цэг ажиллаж эхэлсэн. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас бусад тохиолдлын бүх иргэн шинжилгээг төлбөртэй буюу 15 мянган төгрөгөөр өгнө. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хүүхдүүд гээд зорилтот бүлгийн иргэд ч мөн шинжилгээнд төлбөртэй хамрагдах аж.

Одоогоор энэхүү цэгийн ачаалал их байна. Түр цэгт шинжилгээ өгөөд хариу эерэг гарсан тохиолдолд тухайн иргэн шууд эмчилгээний цэг рүү очих ёстой. Эрэмбэлэлтийн эмч тухайн иргэнийг үзэж, биеийн байдлыг эрэмбэлээд АНЭ болон ӨЭМТ-ийн эмчид хүлээлгэн өгөх юм. Харин түр цэгрүү ирж үзүүлэх боломжгүй иргэдийг гэрээр нь шинжилгээнд хамруулж, зохих үйлчилгээг үзүүлж байна гэж Шуурхай штабын Тандалтын багийн ахлагч Х.Батцэцэг хэллээ.

Энэ зарчимд шилжснээр өрхийн эмнэлгүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр багасчээ. Өөрөөр хэлбэл одоо зөвхөн халдвараас бусад төрлийн оношоор эмчилгээ, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгт хандаж байна. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?