ХИЛЭЭР ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨХ НЬ ИХЭСЧЭЭ

2016-05-27  

Сүүлийн үед хууль эрхзүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн иргэд БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэг нэлээдгүй гарах болжээ. 2016 он гарсаар БНХАУ-д 19-26 насны 6 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тэдний нэг нь 15 жилийн ял сонсоод байгаа бөгөөд бусдынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа аж. Монголын иргэдийг хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах болсон, ялангуяа 18-29 насны Монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тэгэлгүй яах билээ дээ.Удахгүй Өршшөөлийн хуулиар суллачихдаг юм чинь дээ. 2016-05-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?