БНСУ-Д "ДЕЛЬТА" ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДЛЫН ТОО 30 МЯНГАД ДӨХЖЭЭ

2021-09-30  

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү хурдан халдварладаг дөрвөн хувилбараар халдварласан 3066 тохиолдол илэрснээс 3060 нь “Дельта” хувилбараар халдварласан байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусний хувилбаруудаар халдварласан тохиолдлын нийт тоо 33053-т, Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 29593-т хүрлээ гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Эдгээр үзүүлэлт нь БНСУ-д “Дельта” хувилбар давамгайлан тархах болсныг харуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд коронавирусний тархалтыг хумихад улам хүндрэлтэй болж байна.

Саяхнаас нийслэл Сөүл болон тус хоттой зэргэлдээ оршдог бүс нутгуудад халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэх болсонд “Дельта” хувилбарын тархалт нөлөөлснөөс гадна улсын бусад нутгаар хурдацтай тархаж болзошгүй байдал ажиглагдах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт нарийвчлан шинжилсэн тохиолдлуудын 99.5 хувиас коронавирусний хувилбарууд илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /98.2/ өссөн үзүүлэлт болсныг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрсний 2539 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо таван өдөр дараалан 2000 давж, 311 289-д хүрсэн байна.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?