КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ТОХИОЛДОЛД МАСК ЗҮҮХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

2021-09-30  

Коронавирусийн вакцинд хамрагдсан хүмүүс халдварын хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, халдварын улмаас нас барах эрсдэл буурах хэдий ч эмзэг бүлгийн буюу вакцинд хамрагдаагүй хүмүүс, 12-оос доош насны хүүхдүүд, сул дархлаатай хүмүүст халдвар дамжуулах эрсдэлтэй юм.

"Хэдийгээр “COVID-19”-ийн эсрэг вакцинууд өндөр үр дүнтэй байгаа боловч тэдгээр нь төгс биш учраас вакцинаас үл хамааран вирусний шинэ хувилбарууд гарах болно" гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд мэдээлжээ.  

Түүнчлэн энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар АНУ-ын вакцины бүрэн тунд хамрагдсан 125000 орчим хүний шинжилгээний хариу “эерэг” гарсан байна. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд энэхүү дэгдэлтийн үндэс нь “Дельта” хувилбар хэмээн үзжээ.

Иймд коронавирусний вакцинд хамрагдаагүй, хамрагдаж чадаагүй хүн амыг хамгаалах, халдварын тархалтыг цаашид нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх энгийн арга бол амны хаалт зүүх явдал юм.


Ямар төрлийн амны хаалт хамгийн тохиромжтой вэ?

Судалгаагаар “N95” болон “KN95” амны хаалтыг зөв зүүсэн тохиолдолд бохирдуулагч бодисын 95 хувийг шүүх чадвартай байдаг нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ мэс заслын ердийн амны хаалт бохирдуулагч бодисын 40 хувь, нэг давхар даавуун амны хаалт 20 хувийг шүүх чадвартай байдаг нь тогтоогдсон байна.

“Өөрийгөө болон бусдыг халдвараас илүү сайн хамгаалах нэг арга бол даавуун амны хаалтыг мэс заслын ердийн амны хаалттай давхар зүүх явдал юм” гэж Яаралтай тусламжийн тасгийн эмч, доктор Мелисса Кларк дурджээ.

Халдварын “Дельта” хувилбараар өвдсөн тохиолдолд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг өөр байдаг уу?

Халдварын “Дельта” хувилбараар өвдсөн тохиолдолд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь коронавирусний анх илэрсэн хувилбартай ойролцоо боловч хурдан халдварлах чадвартай гэдгээрээ ялгаатай байна гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэргэдэх “UC Davis” эрүүл мэндийн төвөөс мэдэгджээ.

Мөн коронавирусийн вакцин хийлгэсэн боловч халдварын “Дельта” хувилбараар өвдсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй болон хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Хөнгөн тохиолдолд ханиалгах, халуурах, толгой өвдөх, үнэрлэх мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч болно гэж тус төвийн мэдээлэлд мөн дурдсан байна.  

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /NBC Washington/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?