СҮҮЛИЙН 24 ЦАГТ ШИНЭЭР 139 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2021-10-02  

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 139 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9155 боллоо. Үүнээс Зуунмод суманд 41, Заамарт 17, Борнуурт 16, Баянчандманьд 13, Батсүмбэрт 11, Эрдэнэсантад 11, Архустад 8, Бүрэнд 6, Жаргалантад 3, Сүмбэрт 3, Баянхангайд 2, Баянцагаанд 2, Баянцогтод 2, Дэлгэрхаанд 2, Алтанбулагт 1, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 9068 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7609 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 33 хүн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1426 өвчтөн байгаагаас эмнэлэгт 640, гэрийн эмчилгээнд 786 иргэн байна. Үүнээс 1146 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 253 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 43 иргэнийг хяналтад авч, 403 иргэн хяналтаас гарч, 1473 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?