“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болно. Харин орой 19:00 цагаас үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт болох бөгөөд 21:00 цагаас “Хурд” хамтлаг, монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаасаа бүрдсэн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолтоо толилуулах юм.
А.ТҮВШИН