ӨНГӨРСӨН ХОНОГТ ХАЛДВАРЫН 2237 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, 6500 ХҮН ЭДГЭРЛЭЭ

2021-10-07  

  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2237 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 172 тохиолдлоор их үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 1130 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 220 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6500 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1318 хүн нас бараад байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  22 110 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  57 064 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?